УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг Филлипин улсаас албадан авчирсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих хүсэлт шүүхэд ирсэн бөгөөд өнөөдөр хэлэлцэх аж.
Сануулахад: Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээн 5Ш ажиллагааны хэрэгжүүлэх юм. Түүний нэг “Шувуу” ажиллагааны хүрээнд Монгол Улсаас 2018 онд гараад өнөөдрийг хүртэл гадаад улс оронд амьдарч байсан Т.Бадамжунайг өнгөрсөн лхагва гаригт эх оронд нь албаданавч ирсэн билээ.
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхлэнгүүт хилийн дээс алхан, гадаадыг зорьсон албан тушаалтан бол УИХ гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай юм. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөнгө угаасан зэрэг хэрэгт холбогдуулан АТГ шалгаж байгаа юм.