Авлигатай тэмцэх газраас Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон Б.Энх-Амгаланд холбогдох авлигын хэргийг прокурорт шилжүүлжээ.
Сануулахад: Засгийн газрын долдугаар сарын 27 /2022.07.27/-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалт болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотой “алдагдсан боломж”-ийн өртгийг тооцоолж, албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгасан.
АТГ-аас замын тендерийг хариуцаж байсан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан, тус яамны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг АТГ шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл Дарханы замын тендер шалгаруулахдаа бусдад давуу байдал олгосон хэмээн шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн АТГ-аас өнөөдөр ийнхүү прокурорт шилжүүлжээ.
Түүний хувьд Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа билээ.