УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан Б.Баянсэлэнгийг 2019.10.21-ний өдөр цагдан хорьсон. Түүнийг өнөөг хүртэл суллаагүй. Тэгвэл түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлоод буй.
Өнөөдрийн хурлаар түүнийг цаашид үргэлжлүүлэн хорих эсэх болон хэргийг эцэслэн шийдвэрлэх юм. З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шүүж буй.
Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийн гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан 900 гаруй сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан билээ.