Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын зэрэглэл өндөртэй уран гулгагчдын хамтарсан шоу тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаар “Мөсөн Өргөө”-ний Бизнес хөгжил, маркетингийн алба хүсэлтээ явуулсан билээ. ОХУ-ын шилдэг 16 уран гулгалтын од тамирчид тавдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Steppe Arena-д тоглолтоо хийхээр болжээ.
Энэхүү шоу тоглолтод Камила Валиева, Елизавета Туктамышева, Евгений Семененко, Дмитрий Алиев зэрэг дэлхийд танигдсан шилдэг уран гулгагчид ирэх нь тодорхой болжээ. Харин үлдсэн шилдэг тамирчдын нэрийг тун удахгүй зарлана хэмээн мэдээлээд байгаа юм.