Хөтөлийн Цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцохыг шаардсан ажилчид өчигдөр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл болон холбогдох албан тушаалтнуудтай уулзсан.
Гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцох, үр дүнгийн урамшуулал авахыг шаардсан ажилчдын шаардлагын дагуу ТӨБЗГ-ын ажлын хэсэг өнөөдрөөс Цемент шохой ХК-д ажиллаж эхэлжээ. ТӨБЗГ-ын Хуулийн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаагийн ахалсан ажлын хэсэг Л.Наранбаатар болон ажилчдын өгч буй зөрүүтэй мэдээллийг нягталж, үйлдвэр хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах аж.