Алтандорнод компаний захирал Т.Ганболд эхнэр Х.Гаажидаас салахдаа УБEГ- ын ажилтнаар гэрлэлтийн баталгаагаа устгуулсан нь ил болж байв.
Мөн тэрбээр эхнэрийнхээ машиныг наториаттай хамтран өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэх гомдлыг түүний салсан эхнэр Х.Гаажид шүүхэд гаргаад байгаа билээ.
Тус хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан боловч хойшилжээ.
Энэ талаар Х.Гаажид: Тордай овогтой Ганболд 2021 оны 7 сард миний нэр дээр байсан, миний машиныг нотариаттай хамсан хулгайлснаас хойш 21 сарын дараа энэ хэргийн анхны шүүх хурал өнөөдөр л болох байсан ч гэмт хэрэгтнүүдийн хүсэлтээр хойшиллоо.
Шүүх дээр өөрөө ч ирэх зориггүй өөрийн авга эгч С.Отгондулам, үеэл Б.Алтантуяа, үеэл дүү Хүслэн гэх мэт баахан бүсгүйчүүдийг өмнөөсөө хэрэг хүлээлгэх гээд явуулчихсан ч байх шиг. Нөгөөдүүл нь Ганболдоор тэжээлгэж, цалин авдаг болохоороо болжмор шиг хэрэгтний суудал дээр эгнээд суучихсан нь өрөвдөлтэй.
Яг үнэндээ нялх хүүхдээ дагуулсан түрээсийн байраар яваа надтай хамаатнуудаараа бөөндөө дайрч, ганц машин булаацалдах хэмжээний ёс зүйтэй гэхээр ямар гэр бүл гэдэг нь бүгдэд ил харагдана.
Тэжээлгэдэг бол суу гэсэн газарт нь суух нь аргагүй. Гэхдээ Ганболдын өмнөөс шоронд суухыг нь харцгаая. Т.Ганболд ийм л хүн. Өөрөө уснаас хуурай гарахын тулд хэний ч амьдралыг золиослож чадна. Тийм ч учраас энэ хүнд бизнесийн хамтрагч, удаан найзласан найз гэж байдаггүй ганцаар тоглогч билээ.
Энэ хэргийн захиалагч нь Тордайн Ганболд гэдэг нь тодорхой.
Гэрээг нь баталж өгсөн нотариат СБД-ийн Б.Энхээ нь тодорхой.
Захиалгаар очиж гарын үсэг зурж гэрээг хуурамчаар үйлдсэн Т.Ганболдын хамаатан Т.Баяраа нь тодорхой.
Хариуцагч, яллагдагч Самбуугийн Отгондулам нь тодорхой байхад ингэж удаж байгааг юу гэж ойлгохоо мэдэхгүй байна.
Самбуугийн Отгондулам нь Т.Ганболдын эх Самбуугийн Мандалдулам болон УИХ-ын гишүүн асан Самбуугийн Дэмбэрэл нарын төрсөн дүү юм.
Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй юм уу?
Монголын хууль хүчний байгууллага ингэж их худалдагдсан байдаг юм уу?
Монголын хуулийн процесс ийм удаан юм уу?
Зарим нэгэн хууль хяналт, мөрдөн байцаах байгууллагын ажилтан албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, мөнгөтэй талд бус мөрөөрөө амьдарч буй иргэдэд үнэн зөвөөр хандахгүй бол бүгдийнх нь нэр ус, зургийг чинь олон нийтэд ил гаргаж, удирдах дээд байгууллагуудад чинь мэдэгдэж үнэн төрхийг чинь эзэнтэй чинь хамт илчлээд явна гэдгээ хэлчихье.
Бусдыг зовоож, бузар аргаар олсон мөнгө үр хүүхдүүдийг чинь зовоох үүд хаалгыг нээнэ шүү! гэжээ.
2023.04.14