Үр тариа, тос, тэжээл, төмсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжихэд 90 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжихэд 30 тэрбум төгрөгийн зээл олгоно.
Ингэхдээ үр тариа, тос тэжээл, төмсний үйлдвэрлэл эрхчлэгч иргэн, аж ахуйн нэгжид өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай, үүнийгээ цахим системд бүртгүүлж баталгаажуулах шаардлагатай.
Нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэг га тутамд 900 мянгаас 15 сая төгрөг хүртэл байх юм.
Мөн дөрвөн улирлын хүлэмж шинээр байгуулахад 50, услалтын систем байгуулахад 27.1, зоорийн аж ахуй байгуулахад 90 тэрбум төгрөгийн зээл олгоно.
Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахад 14.5 тэрбум төгрөгийн зээл олгохдоо тухайн зээлдэгч өөрийн эзэмшлийн 100 га-гаас дээш газартай, зураг төсөл, төсөвтэй байх шаардлагатай.
Цахим системд одоогоор 8530 тариаланч, 917.6 мянган га тариалангийн газар бүртгээд байгаа аж.
Эх сурвалж: ХХААХҮЯ