Нийслэлд 20 жилийн туршид газар олгосон баримтыг ил болголоо

 

Нийслэлийн засаг дарга нар  хэнд, хэзээ, хаана, хэрхэн яаж, ямар хэмжээ, зориулалтаар  хэрхэн газар олгосон талаарх 20 жилийн /2000.01.01-2020.12.31/ түүх-баримт shilen.gov.mn сайтад ил тод боллоо.

Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон 18439 иргэн болон хуулийн этгээдтэй холбогдох:

– газар эзэмших, ашиглах эрх олгосон 14876,

– эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6291,

– эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8482,

– эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7134 мөр нийт 36783 мэдээлэл нээлттэй ил тод байршуулсан байна.

Хэнд, ямар зориулалтаар аль байршилд хэдэн м.кв газар олгосон, эзэмших, ашиглах эрх сунгасан, шилжүүлсэн, өөрчилсөн мэдээллийг он цагийн дараалалтай нь байршуулсан. Та газар эзэмшигч, ашиглах эрх бүхий хуулийн этгээдийн нэр, нэгж талбарын дугаар,  хэмжээ, төлбөр төлөлт, хугацаагаар нь хайлт хийх боломжтой.

Нийслэлийн засаг даргын 2021 оны эхний өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд газар олгосон мэдээллийг ойрын өдрүүдэд ил тод болгохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн  Засаг дарга нарын газар олгосон захирамжийг он цагийн дарааллаар нь гаргасан мэдээллийг нээлттэй болгохоор бэлтгэж байгаа юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.