Увс аймгийн Тариалан сумын Бургастайн голын усанд гурван зорчигчтой, ачааны автомашин суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд явж байсан “Исузу Форвард” загварын ачааны автомашин Бургастайн голын усанд суусан байсныг татан гаргаж, хүлээлгэн өгсөн байна.