Хил зөрчсөн Хойд Солонгосын дөрвөн иргэнийг саатуулжээ

Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсгээр 05 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын талаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын 4 иргэн манай улсаар дамжин гуравдагч оронд гарах зорилгоор улсын хил зөрчсөнийг илрүүлэн саатууллаа. Тус иргэдийг хуулийн байгууллагад шилжүүлээд байна.

 

Мөн тавдугаар сарын 11-ний өдөр Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол Улсын нэг иргэн төөрч, Оросын Холбооны Улсын тал руу улсын хил зөрчсөнийг хилийн уулзалтаар хүлээн авч, хуулийн байгууллагад шилжүүллээ.