Өндөр настан бага насны хүүхдийн хамт галд амиа алджээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далайн 14 дүгээр гудамжинд 05 дугаар сарын 25-ны 01:56 цагт гэр шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчид иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна. Тэдний цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.