Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн хүүхдийн багц буюу 0-5 насанд дараах үзлэг, оношилгоо багтана. Уг багцын үзлэг, шинжилгээг товлолын дагуу зөвхөн Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийлгэнэ.
Өсөлт хөгжилт
- Эмчийн үзлэг
- Өсөлтийн үнэлгээ
- Зан төрхийн үнэлгээ
Амны хөндийн эрүүл мэнд
- Амны хөндийн үзлэг
- Шүд угаах аргачлал
- Эрүүл ахуйн зөвлөгөө багтаж байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг.