Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг М Жэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчлагдсан талаарх мэдээлэл гарч буй.
Энэ талаар гадаад харилцааны яамнаас тодруулахад “Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа, бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.