Хөгжлийн банк 270 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулна

Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэн авсан байр, обьектууд болон худалдан борлуулах ажлыг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 2022 оны эхнээс хөгжлийн банк 1.3 их наяд төгрөгийн чанаргүй  зээлийн эргэн төлөгджээ.

Зээлийн эргэн төлөлтийг хангуулахдаа бэлэн мөнгө болон үл хөдлөх хөрөнгийг оролцуулсан байна.

Үүнээс шууд борлуулахад бэлэн болсон 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд зарж борлуулахаар бэлэн болжээ. Үүнд: Орон сууц, автозогсоол, үйлчилгээний талбай зэрэг багтана. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн байршил болон дэлгэрэнгүй мэдээлэл Хөгжлийн банкны албан ёсны веб сайтад байршуулжээ.

 

Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:

  • Бүрэн ашиглалтад орсон болон худалдан борлуулахад бэлэн
  • Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй
  • Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө

Хөгжлийн банкны зүгээс энэ удаа бүрэн ашиглалтад орсон болон худалдан борлуулахад бэлэн үл хөдлөх хөрөнгийг борлуулахаар олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа аж.