Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газарт зугаалж явсан 20 хүүхдийн нэг нь Орхон голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага 06 дугаар сарын 06-ны өдрийн 14.08 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 14 настай, эрэгтэйг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй 21.25 цагт түр зогсоожээ. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 05:30 цагаас дахин эхлүүлсэн байна.