Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13.40 цагт “ТЭЦ-3-ын баруун талд тунгаах сан дотор хүн шиг юм байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад: 29 настай эрэгтэй Г нь саарал ус хуримтлуулдаг 100 м урттай, 10 м гүнтэй усан сан руу унаж, живж нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Тухайн иргэн нь ТЭЦ-3-ын ажилтан биш бөгөөд тухайн саарал ус хуримтлуулдаг далан бүхий хиймэл усан сан нь ТЭЦ-3-ын байршлаас 2.5 км зайд байралдаг аж.