АНУ-ын Сан-Франциско хотын Олон улсын нисэх буудал Дюк хэмээх муур ажилд оржээ. Дюк муур нисэхээс айдаг зорчигчийг тайвшруулах үүрэгтэй гэж олон улсын нисэх буудлын хэвлэлийн алба онцолжээ. Энэ муурыг хөгжимчин Дюк Эллингтоны нэрээр нэрлэсэн гэнэ. 2010 онд сайн дурынхан түүнийг гудамжнаас олж, асрах газарт шилжүүлжээ.
Асрах газраас энэ муурыг таван настай охинтойгоо амьдардаг эмэгтэй авсан байна. Шинэ эзэд нь түүнийг тайван, нөхөрсөг зантайг анзаарч, “эмч амьтан” болж чадна гэж бодсон гэнэ. Ингээд Дюкийг сургасны дараа муур төрөл бүрийн эмнэлэгт очиж, өвчтөнүүдийг тайвшруулдаг ажил хийж байсан аж.