Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт товлогджээ. Өнөөдрийн шүүх хуралдаанаар дээрх хүмүүст холбогдох гэм буруугийн шүүх хурлын тов гарах юм.
Сануулахад; УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан.
Түүнийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд прокуророос хэргийг С.Батдөл нарын дээрх хүмүүст холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд хүргүүлсэн билээ.