Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар
– Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
– Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
– “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
– “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
– “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцсан байна.