БНЭУ-аас УИХ-д хаяглаж ирсэн захидлын цаас “химийн бодисын агууламжтай байсан учир УИХ-ын дарга Г.Занданшатарын туслах Х хордсон байна. УИХ-ын даргын туслах Х захидлыг задалсаныхаа дотор нь муухайрч, толгой нь эргэжээ. Ямартай ч тус дуудлага мэдээллийн дагуу Тагнуул, ЦЕГ, МХЕГ-ийн Химийн байцаагч, Цацрагийн улсын байцаагчид хэргийн газар очиж шуурхай ажиллажээ.
Одоогийн байдлаар захидлын цаасыг Химийн хүрээлэнд шинжлүүлэн шинжлүүлж байгаа аж. Хэргийг хууль, хяналт болон мэргэжлийн байгууллага шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.