Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас “Гацуурт” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Чинбатад холбогдох үйлдлийг шалгаад “Яллагдагчаар татах” саналыг тус аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.
Сануулахад: Л.Чинбат нь Дорнод аймгаас 360 гаруй адуу Сэлэнгэ аймгийн нутагт оруулж ирэхэд нь нутгийн удирдлага болон иргэд эсэргүүцсэн.
Үүнийгээ нутгийн удирдлага болон иргэд малын өвчний голомттой бүсээс гарал үүслийн бичиггүй малыг эрүүл бүс рүү оруулах гэсэн учир эсэргүүцсэн гэх мэдээллийг бидэнд өгсөн билээ.
Улмаар “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат хоёр морьтой, нэг мотоциклтэй иргэнийг машинаараа мөргөж буй бичлэг цахим орчинд тархаад байсан боловч цагдаагаас шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байв.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорт хүргүүлжээ.