Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сонгинохайрхан дүүрэгт хяналт шалгалт хийх үеэрээ “Мөнхжин-Од’ ХХК-ийн “Хандгай’ архийг худалдан борлуулж байсан худалдааны төвд холбогдох арга хэмжээг авч, архийг нь хураан авсан байна. Учир нь уг архийг үйлдвэрлэдэг “Мөнхжин-Од’ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож, цуцалжээ.
Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд “Хандгай’ нэрийн доорхи архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.