Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөлд 12 жил, түүний ах С.Баттулгад 3 жил хорих ял шийтгэж, тэдэнд хахууль өгсөн Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарт торгох ял оноолоо. Үл хөдлөх хөрөнгүүд болон бэлэн мөнгийг нь хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Сануулахад: УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Сэнгээгийн Батдөлийн гэрээс 7,4 тэрбум төгрөг болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хураан аваад байсан юм.