Яруу найрагч Ц.Хуланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4-1-т зааснаар есөн жил зургаан сарын хорих ял оногдуулж, Б.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4-1-т зааснаар 8 жилийн хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Ц.Хулангаас 159,753, 220, Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөг нийт 238.683.390 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 20-нд эхэлж өнөөдөр Ц.Хулан, Б.Отгонбаатар нараас үгийг нь сонсч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр завсарлаад байсан бол дөнгөж сая дээрх шийдвэрийг шүүх танилцуулжээ.
Сануулахад Яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилсан. Тэр цагаас хойш цагдан хоригдож буй билээ. Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган цагдан хорьж, шалгаж байсан юм