Монгол улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдана гэж эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг. Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн болгон урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой.
Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт бүртгүүлэх аппликэйшнд хандан регистрын дугаараа шалгах, регистрын дугаар дээрээ өөр хүний дугаар хийх, солих боломжтой.
Татвар төлөгч иргэн хөдөлмөрийн хөлсний 2 хувь, хувиараа бизнес эрхлэгчид нэг хувь төлнө. 2023 онд хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болж өөрчлөгдсөн.
Үүнтэй холбоотой хувиараа төлдөг хүн сард 5500 мянга буюу жилд 66 мянган төгрөг төлөх юм.
Даатгалын шимтгэл, даатгалын шимтгэлийн хувь хэмжээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцогдож явдаг. Учир нь нэгээс доошгүй хувиар тооцож төлнө гэж хуульдаа заажээ. Даатгалыг нь улсаас төлдөг хэд хэдэн бүлэг байдаг. Үүнд хүүхдээ хоёр нас хүртэлх харж байгаа эцэг эх, 0-18 насны хүүхэд гэх мэт ангилалд орох иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалыг улсаас даах юм.