Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан 30 настай эрэгтэй “Чулуут” хавцлаас хөл алдан унаж, амь насаа алджээ. Энэ тухай дуудлага 07 дугаар сарын 27-ны 23:05 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 07 дугаар сарын 28-ны 06:24 цагт “Чулуут”-ын хавцлаас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.