Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.16/ 10 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар – Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай,
– Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар,
– Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал,
– Шил ажиллагааны талаар,
– Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Эргэн сануулбал, өнгөрөгч хуралдаанаар боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Түүнчлэн үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх асуудлыг холбогдох сайд нарт даатгасан.
Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ