БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо зохион байгууллагдаг билээ. Ковидын цар тахлын улмаас завсарлаад байсан соёлын өдрүүд энэ онд болохоор болжээ. Тухайлбал 2023 оны 8 дугаар сарын 30 өдрөөс 9 дүгээр сарын 4 өдрийн хооронд Улаанбаатар хотноо “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд болох гэж байна.
2023 оны 8 дугаар сарын 30 өдөр соёлын төв өргөөнд соёлын өдрийн нээлт болно.
Мөн “Зэвсгийн эрдэм, Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг зохион байгуулах юм. Энэхүү тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэсэн байна. БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголтыг авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжийг олгох юм.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар ирж үзлэг, эмчилгээг хийхээр болжээ. Тухайлбал 2023 оны 8 дугаар сарын 31 өдөр Хоёрдугаар төв эмнэлэгт, 9 дүгээр сарын 1 өдөр Налайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг хийх юм байна. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой юм.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг, олон ангит киног хүлээлгэн өгөх болно. Мөн дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулна.