Цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд түр зогсоод байсан Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 31-ний өдрөөс эхлэн аялахаар боллоо.
Эхний галт тэрэг наймдугаар сарын 31-нд Улаанбаатараас хөдөлж, есдүгээр сарын 1-нд Эрээн боомтод очно.
Цаашид Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг ойрын үед сэргээх асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарийг танилцуулъя.
Эх сурвалж: ЗТХЯ