Загвар өмсөгчид дундаа нэр хүндтэй, өндөр боловсрол эзэмшсэн, чадварлаг модель бол О.Уянга.
Ихэр охидын ээж болсон ч гуалиг сайхан хэвээрээ, загварын ертөнцөд үнэнч байгаа тэрээр өдгөө UBS телевизэд мэргэжлээрээ ажиллаж байгаа.
Тэгвэл тэрээр саяхан Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс Эрхэм донор өргөмжлөл хүртжээ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Охидоо сургуульд нь хүргэж өгчихөөд цусаа бэлэглэхээр очиход “Цус сэлбэлт судлалын үндэсний төв’-ийн хамт олон “Тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч Эрхэм Донор’ өргөмжлөлийг надад гардуулан өгч гайхшралд орууллаа. Ийм өргөмжлөл хүлээн авах маш сайхан байлаа. Бидний 1 удаа бэлэглэсэн цус (350-400 грамм) шаардлагатай тохиолдолд 3 хүний амь насыг авардаг гэдэг үг намайг энэ газарлуу тогтмол зүглүүлэх шалтгаан болдог” хэмээн бичжээ.