Зуслангийн иргэд хашааныхаа өвсөө хадуулах бол Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчооны 323780, 93200814 дугаарт бүртгүүлж хашааны өвс хадах хүсэлт ирүүлсэн нийслэлийн ногоон бүсийн малчидтай холбогдох боломжтой юм байна.
Зуслангийн айл өрхийн хашаанаас хадлан бэлтгэх хүсэлтэй иргэд мөн дээрх утсаар бүртгүүлэх боломжтой.
Талууд харилцан тохиролцсоны дүнд үнэ төлбөргүйгээр хашааны өвсийг хадах, хадуулах ба хашааны эзэд аюулгүй байдлын үүднээс хуваарьт өдөр биечлэн хяналт тавих, малчид хадсан өвсөө тухайн өдөрт нь зөөж тээвэрлэх шаардлагыг Зуслангийн товчооноос тавих аж.