Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Номт” гэдэг газарт замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын машинаараа мөргөж, нэг хүн гэмтжээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Бонго” загварын автомашины араас мөн чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн Г “Приус-41” загварын машинаараа мөргөж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат 43 настай эрэгтэй бүхээгт хавчуулагджээ. Түүнийг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.