Эрүүл бүс рүү вакцингүй малын шилжилт хийхгүй байхыг анхааруулж байна

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд 60 гаруй хувьтай байна. Гоц халдварт өвчин бүртгэгдээгүй аж. Гэхдээ өмнө нь гарч байсан аймаг, сумаас эрүүл бүс рүү вакцингүй малын шилжилт хийхгүй байхыг анхааруулж байна.

Улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулатад 5.2 сая малыг хамруулжээ. Харин хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт наймдугаар сарын 1-нээс эхлээд 47 хувьтай байгаа бол үхрийн арьс товруутах, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг бүрэн хийжээ.