Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.
НӨАТ-ын урамшууллын 2023 оны есдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2023 оны есдүгээр сарын 20-нд буюу өнөөдөр 13.00 цагт и-баримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2023 оны наймдугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой.