Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ерөнхийлөгчөө сонгоно

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өнөөдөр /2023.09.25/ болж, ерөнхийлөгчөө сонгоно. Тус чуулганд  21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулна. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өөрөө дахин өрсөлдөхгүй, бусад эмэгтэйчүүддээ боломж олгоно гэдгээ мэдэгдээд юм.

АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНД НЭР ДЭВШИГЧИД:

  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан
  • “М-Ойл” группийн захирал Б.Пунсалмаа
  •  Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа
  • ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд,
  • АН-ын гишүүн Ц.Уянга,
  • АН-ын гишүүн Н.Одонгуа
  • Сануулахад: АЭХ-ны даргад анх есөн хүн нэр дэвшиж буйгаа зарласан боловч Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар нэрээ татсан билээ.