Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ийн сурагч охин хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болоод гурав хонож байна. Охиныг эрэн хайх ажиллагаа Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар 500 км-ын радиуст үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Охиныг тээвэрлэж явсан байж болзошгүй сэжигтнүүдийг олж илрүүлсэн ч эрэн хайх ажиллагаанд төдийлөн ахиц гарахгүй байна.