Өнөөдөр өглөө буюу аравдугаар сарын 30-ны өглөөнөөс эхлэн нийслэл хот болон нутгийн зарим газраар нойтон цас орж эхэлсэн. Үүнтэй холбогдогдуулан Улаанбаатар хотод Нарны гүүр, Энхтайвны гүүр, Их тойруу, Сансарын тунель, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу зэрэг чиглэлд зориулалтын машинууд давс, бодис цацаж эхэллээ.
Мөн зам шүүрдэгч 12 бичил техник, 8 том машинтай тохижилт үйлчилгээний ажилчид ажиллаж байгаа юм байна.