Нүүрсний сонсгол гурав дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана. Мөн нүүрсний хулгайтай холбоотой сонсгол гурав дахь өдрөө үргэлжилнэ.

 

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төсвийн байнгын хороо Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Хууль зүйн байнгын хороо “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
3 Нийгмийн бодлогын байнгын хороо Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
4 Нийгмийн бодлогын байнгын хороо Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 334 тоот
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Инновац, цахим бодлогын байнгын хороо ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Төрийн байгуулалтын байнгын хороо ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Бусад

14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
ГУРАВ. СОНСГОЛ
1 Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/ ·Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 09.00-

18.00

“Их Эзэн Чингис хаан”,

“Үндсэн хууль”