Сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна

Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр чиглэлд зорчиж явсан суудлын автомашинтай иргэд сураггүй болсон тухай дуудлагыг өнөөдөр 01:00 цагт хүлээн авчээ.

 

Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өчигдөр өдрийн 15:00-16:00 цагийн орчимд явсан 51-54 насны хоёр хүнийг эрэн хайх ажиллагааг 01:25 цагаас эхлүүлсэн байна.