Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаснаар Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, Ерөнхий сайдад уламжилсан байсныг хүлээн авснаар өчигдөр /2023.12.12/ ажлаа хүлээлгэн өгчээ.
С.Батжаргал 2020 оны аравдугаар сард Орхон аймгийн Засаг дарга болж, ажлаа хүлээн авч байсан юм.
Ирэх өдрүүдэд Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч дотор тэр дундаа эрх баригч хүчин болох МАН-ын төлөөлөгч нарын дунд Засаг даргын марафон өрнөх нь тодорхой болж байна.