Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарах тул өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийт ард иргэдэд хандан уриалга гаргалаа.
Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна.
Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар шөнөдөө -34-36 хэм, 14-ний Пүрэв гарагаас Баасан гарагт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумд, Архангайн Цахир, Хангай, Тариат сумд болон Хөвсгөлийн баруун, баруун хойд сумдын нутгаар -40-42 хэмд хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 хэмд хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.
Иймд малчид, иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ