Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зодуулсан хүн ирлээ гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2019.12.09-ний өдрийн 00:33 цагт иржээ. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад Хөвсгөл аймагт оршин суух 23 настай А нь шинэ жил тэмдэглэж архидан согтуурсан үедээ 34 настай эрэгтэй Э-г цохих гэж байгаад өөрөө савж унан толгойн тус газраа гэмтсэн хэрэг бүртгэгджээ.
Албан байгууллага аж ахуйн нэгжийн шинэ жилийн арга хэмжээ эдгээр өдрүүдэд болж өнгөрдөг иймд иргэд та бүхэн баярын үеэрээ архи согтууруулах ундаанаас аль болох татгалзаж, амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлнэ үү.