Загварын зартай топуудаас авахуулаад захын бизнесмэний эхнэрүүд гээд косметик хагалгааг сонгож, бурхны алдааг засуулаагүй хүн ховор болж. Бүр сонирхож үзээгүй хүн ч байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Нэгэн үе нүдний давхраа, зовхины мэс ажилбар толгой цохиж байсан бол сүүлийн үед хөх томруулах, хамар өндөрлөх мэс ажилбар зуузай холбон давхих болсон байна.
Гол нь нөгөө алтан донжийг нь тааруулж, зөв чанартай хийлгэхгүй бол дээрдэхээс доордох нь их байдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Ингээд олныг үл нуршин “Мэс заслын ширээ”, гоо сайхан биднийг аварна гэдэгт бат итгэж өөртөө итгэлтэй алхах болсон пластик мэс заслын “бүтээгдэхүүнүүд”-ийг сонжицгооё.
Тэр дундаа төрийн түшээд болон улстөрчдийг онцоллоо.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
Ерөнхийлөгч гэдэг тэр улсынхаа иргэдийн төлөөлөл гэхээсээ гадна төрийн билэгдэл, өнгө төрх, нэр нүүр болдог. Манай улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгуульд өрсөлдсөн мөчөөс нь л “Жижигхэн биетэй, төрийн тэргүүн гэхэд дэндүү намхан, гадныхан “Энэ монголчууд яасан намхан хүмүүс вэ?” гэнэ дээ. Дээл өмсөхөөрөө хаашаа янзын амьтан харагдах бол” гэх зэргээр шүүмжилж байсан.
Тэрээр Ерөнхийлөгч байх хугацаандаа гоо сайхны мэс заслын ширээ дамжиж холливууд смайл хийлгээд амжсан шүү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Эхнэрээ халамжлах нэрийдлээр УИХ-аас өргөдөл өгөн байж гарсан ч, улс төрд эргэн ирэхдээ Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх үеийнхнээсээ арай залуу харагддаг.
Тэрээр Солонгост эхнэрээ эмчлүүлж байхдаа өөртөө ч халамж хайр тавиад амжсан сурагтай.
Угийн спортоор хичээллэж бие галбир гадаад ,үзэмжиндээ анхаардаг У.Хүрэлсүх улам залуужиж танигдахын аргагүй болсон нь арьсаа татуулсантай холбоотой гэсэн.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Нас намбыг ихээхэн чухалчилж үздэг монголчуудын хувьд нас ахисан хойноо тэр дундаа эрэгтэй хүн нүдэндээ давхраа оёулж, хөмсөгөө шивүүлсэн явдлыг эвэртэй туулай үзсэн мэт хүлээж авсан. Уг өөрчлөлтыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр зоригтой хийж чадсан. Түүний нас 60 шахаж яваа ч, УИХ-ын гишүүн болсон хойноо ингэж өөрчлөгдсөн билээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбат
Арай ч бүдүүн баргийн бөх хүн тэгэхгүй дээ гэсэн монголчуудын уламжлалт идеалыг эвдсэн хүн бол А.Сүхбат гишүүн. Эхнэрүүдийнхээ тоогоор энэ цагийн Дон Жуан эрчүүдийг манлайлах амжилт түүнийх. УИХ-ын гишүүн болсныхоо дараа том жижиг нүд нь нэг л өдөр дүрлийсэн, тормойсон алаг нүд болж хувирсан.
Улс төрч Л.Гүндалай
Эмч мэргэжилтэй, элдэв хэл ам таталдаг экс гишүүн Л.Гүндалай “хамгийн хэрүүлч” улстөрчөөр шалгарч байсан удаатай. Их хэрүүл хийж хэл ам таталсаныхаа горыг амсаж арьс нь унжсан мань хүн арьсаа татуулж, нүдний давхраагаа томсгож шүдээ ч янзлуулаад амжжээ.
Өөрөө гадаадын өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжил эзэмшсэн учраас гоо сайхны мэс засал хийлгэхэд цаашид эрүүл мэндэд нь ямар нэгэн муу нөлөөгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ лээ. Цаашид ямар мэс засал хийж биднийгээ гайхашруулахыг цаг хугацаа л харуулах байх даа.
“Эрэл”-ын Б.Эрдэнэбат
“Эрэл”-ийн гэх тодотголтой Эх орон намын дарга асан Б.Эрдэнэбат улс төрийн тавцанд гол дvр шахуу явсан ч эдүгээ усанд хаясан чулуу шиг алга болсон нь учиртай аж.. Нүдэндээ давхраа оёулж, зовхио татуулсан Б.Эрдэнэбат тас хар шил зүүж мэс ажилбараа нуухыг хүсдэг.
Улс төрч М.Энхсайхан
Улс төр, эдийн засгаас өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй байх гэмээр Ерөнхий сайд асан М.Энхсайхан хувийн амьдрал болон хувьсгалын ажил дээрээ эрс өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Гэхдээ энэхүү шинэчлэлийн алхам нэлээд хэдэн жилийн өмнөх бөгөөд пластик мэс засал сонгосон эрчүүдийн анхдагч гэж хэлж болно.
Түүнийг ийн эрс өөрчлөгдөхөд залуу гэргий, хэнз үр нь нөлөөлсөн гэдэг. Хөгширсөн болохоос өтөлсөн биш гэдгийг амьдралаараа харуулж авааль эхнэрээ ч сольж зүс царайгаа ч өөрчилж алаг нүдэн цэмбэлзсэн залуу болон хувирсан нь ийм учиртай.
Ч.Улаан сайд
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг улс төрөөс илүү уяач “мэргэжил”-дээ дуртай гэдгийг хэн бүхэн мэднэ. Улсын наадмын айраг түрүүг хуу хаман, хурдан хүлгүүддээ зориулан дуу хийлгэж өөрөө клипэнд нь тоглоод амжсан зайтай эр.
Юм юманд идэвхитэй, эрч хүчтэй УИХ-ын гишүүн Ч.Улаан сулраад байгаа арьсаа татуулсан гэдгээ ангийн андууд болох эмэгтэй гишүүдэд ам алдсан. Жар гарсан ч идэр залуухан хархүү шиг малилзаж явах болсон түүний нууц мөн залуухан эхнэртэй болсонтой холбоотой.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол улс төрийн хатуу дэвжээнд эрчүүдтэй эн тэнцүү үзэлцэж яваа эмэгтэй гишүүдийнхээ манлайлагч. Тэрээр хувь, хувьсгалын ажлаа эн тэнцүүхэн авч явж, гадаад гоо сайхандаа ч ихээхэн анхаардаг нэгэн.
Залуухан хархүүг сонгосон болоод ч тэр үү Д.Оюунхоролыг өдгөө 50 гарч яваа гэхэд хэн ч итгэхгүй байх шүү. Тэр давхраалаг алаг нүдээ эргэлдүүлэн парламентдаа эрчүүдтэй ан мана үзэлцэж харагддаг Д.Оюунхорол давхараа оёулж, уруулаа засуулсан.