ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР ЛХАГВАДОРЖИЙН ЭНХБИЛЭГ СОНГОГДЛОО

  1. Eрөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Лхагвадоржийн Энхбилэг сонгогдлоо. Түүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг хүлээлгэн өгч “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын өндөр нэр хүндтэй албыг өндөр хариуцлагатай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ажлын амжилт хүслээ.