Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч хуралд нэр бүхий гэрч нарын оролцуулахаар 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл шүүх хуралдааныг хойшлууллаа.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж, хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Прокуророос хэргийг энэ оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байгаа билээ.