Салхинцэцэг өвчнөөс сэргийлье!

Салхин цэцэг нь цочмог, системжсэн ихэвчлэн 13-с доош насны хүүхдэд varicella zoster вирусээр агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм.
Нууц хугацаа (2-3 долоо хоног)
Өвчний үргэлжлэх хугацаа (4-7 хоног)
❗️Өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг
• Толгой өвдөх
• Ядарч сульдах
• Хоолонд дургүй болох
• Гэдэс өвдөх (1-2 өдөр)
❗️Өвчний ид үед илрэх шинж тэмдэг
• Арьс загатнах
• Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах
• 38-39 хэм халуурах
• Амны хөндийд шарх гарах
👨‍⚕️Таны хүүхдэд болон танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж эмчид хандаарай. 👩‍⚕️
⬇️Урьдчилан сэргийлэх арга
• Амны хаалт зүүх
• Дархлаагаа дэмжих
• Чийгтэй цэвэрлэгээг хийх
• Агааржуулалт хийх
• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
• Өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах
• Вакцинд хамрагдах
May be an image of 1 person, slow loris and text