Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил зорилтын хүрээнд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны байдлаар 185.399 цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилууллаа.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч та дараалал үүсгэхгүй, өөрт ойр байрлах техник хяналтын үзлэгийн төвд хандан 2024 оны техникийн хяналтын үзлэгтээ хамрагдахдаа цахим гэрчилгээгээ үнэ төлбөргүй суурилуулах боломжтой гэж ЗТХЯ-аас мэдээллээ.