Нохойгоо хөтөлсөн охины биед халдсан үйлдлийг шалгаж байна

Өнөөдөр өглөө нийгмийн сүлжээнд хошуувч нохой хөтөлж явсан 13 орчим настай охиныг нэгэн иргэн биед нь халдаж байгаа бичлэг цацагдсан.

Тэгвэл уг бичлэгийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль:

  • Олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах,
  • Бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах,
  • Гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх,
  • Хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих эрхтэй