НОБГ: 14 иргэний амь нас, 1 тэрбум 689 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 45 дуудлагаар алба хаагчид 12 том хүн, 2 хүүхдийн эрүүл мэнд, амь нас, 1 тэрбум 689 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Гал түймэрт өртөж хоёр иргэн нас барж, 1 иргэн угаартан, нэг иргэн түлэгдсэн тохиолдол бүртгэгдлээ.
Гал түймрийн аюулаас эрүүл мэнд, амь насаа хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: НОБГ