Урьд шөнө гарсан галын ослын улмаас цэвэр усны шугам хайлсан байсныг УСУГ-ын ажилтнууд засаж, ойролцоох орон сууцнуудыг ундны усаар хангажээ.
Тодруулбал цэвэр усаар хангагдах боломжгүй болоод байсан БЗД-ийн 26-р хорооны Идү хотхоны 3 орон сууц, Санрайз хотхоны 7 орон сууцны цэвэр усны шугамыг янзалж 17.00 цагт дуусжээ.
Их хэмжээний галд хайлсан цэвэр усны 160мм-ийн 3 метр шугамыг хэсэгчилж сольж засварлахад Ус сувгийн удирдах газрын нийт 20 гаруй ажилтан, машин механизм, бонго 2, эксковатор 1, аваарын тэрэг 1, бохирын 1 машин 8 цаг ажиллажээ.
Эх сурвалж: УБ хотын Ус сувгийн удирдах газар